4/03/2008

Р.Чойном

...Хонгор бүсгүйн дээрээс
Үүл манан шиг нөмөрч
Хорин нэг дүгээр зуунаар
Үрлэн бөмбөг цацсан
Халх шүлэгчийн махан бод
Хатуу зөөлөн ихийг үзсэн
Хангай, говь, хүний, өөрийнд
Хайраас бусдыыг нь дийлж үзсэн
Намрын харз шиг мэл харцтай
Наалинхай амрагаан хожим би
Монгол шүлгээр, залуу хэвээр нь
Морьтон арддаа үлдээнэ


...Дөмгүүр ганган явбал дээрд үзэж нударган гэнэ
Дөнгөж хувцастай явбал доорд үзэж гуйлгачин гэнэ
Олонтой явбал атаархахдаа завхуул гэнэ
Орь ганцаар явбал аархахдаа зайгуул гэнэ
Улаан мөнгөө өөрөөсөө харамлаад өөрснөө
Ууж чадахгүй явж,уусан хүнийг архичин гэнэ
Уу, ид гэж зүгээр яваа хүнийг шахаж шахчихаад
Улаандаа гарсан ховдог гэж дэвэн дэлхийд зарлана
Авгайгаасаа саллаа гэж өөрөө хаягдсан юм шиг уурлана
Авалгүй ганц бие явбал өөрөө суух албатай юм шиг муулна

Онигоо

Жил хамт амьдарсаны дараа залуухан эхнэр нь нөхрөөсөө тайлбар шаардаж байна.
-Хонгор минь чи өмнө нь намайг нархан минь гэж нэрлээд үргэлж миний дэргэд байдаг байсан тиймээ? Тэгсэн одоо яагаад орой болгон найз нартайгаа пиво баранд сууж, намайг огт тоохоо байчихаваа?
-Хайрт минь чи намайг ойлго л доо, нарны хажууд удаан суугаад байхаар халууцаад, ам цангаад байх юм. Тэгээд тэр цангаа нь ядаж байхад пивоноос өөр зүйлд тайлагдахгүй байна шүү дээ...