2/25/2008

хөөрхөн

2 comments:

Батсайхан said...

АНУ-ын Тєрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс Ойрхи Дорнодод хийх айлчлалынхаа ємнєхєн Палестин, Израилийн эрх баригчдаас зогсонги байдалд байгаа энхийн хэлэлцээрийг сэргээхийг хvслээ.
Хоёр єдєр vргэлжлэх айлчлалынхаа хvрээнд Палестин, Израиль, Египетэд очих тэрбээр Ойрхи Дорнодын энхийн гэрээг байгуулахад оройтоогvйг онцолсон байна. Палестины Ерєнхийлєгч Махмуд Аббас Израилийн цэргvvд Газа хот руу халдсаны дараа энхийн хэлэлцээрийг цуцалсан юм.
Хатагтай К.Райс єнгєрєгч оны арваннэгдvгээр сард Мэрилэнд мужийн Аннаполист болсон хэлэлцээрийн адил Израиль, Палестины эрх баригчдыг ойртуулах уулзалт зохион байгуулж болохыг дурдсан байна. Орон нутгийн цагаар мягмар гарагийн єглєє Каирт очсон К.Райс Палестины Ерєнхийлєгч Махмуд Аббас, Израилийн Ерєнхий сайд Эхvд Ольмерт нартай уулзаж ярилцаад лхагва гарагт нутаг буцах юм.
Чамд шинэ мэдээ явууллаа, амжилт хүсье,

az said...

*Раффлез арнольди нь дэлхийн хамгийн том цэцэгтэй паразит ургамал боловч тvvнд иш, навч огтхон ч vгvй. Газарт хэн нэгэн урласан мэт харагдах энэхvv цэцэг нь ув улаан єнгєтэй. Цоморлогоо нээхдээ цэцэг яг л бєєрєнхий байцаа шиг харагдах бєгєєд vvний голч нь нэг метрт хvрдэг. Жин нь 4-6 кг.
*Гиднора хэмээх шавьж тэжээлт, паразит ургамал нь Ємнєд Африкийн цєлд ургадаг. Эл цэцэгний их бие нь бvхэлдээ цэцэг болон баг цэцэгнээс тогтдог. Тvvний мєчир, vндэс нь дотор талдаа нуугдах бєгєєд гаднаасаа огтхон ч харагдахгvй.

*Аронник нь 90 см єндєр, навчны урт нь 20-т хvрдэг. Иш бvрийн оройд зуны эхээр 45 см урттай баг цэцэг гардаг. Гаднаасаа энэ нь цайвар ногоон єнгєтэй харагдах бол дотор талдаа хондон улаан єнгєтэй. Хvрэн улаан єнгєтэй тvрvv нь цэцэг шигээ урт ургадаг.

*Аморфофаллус нь аварга навчтай бєгєєд тvvний дундаас том тvрvv гарч ирдэг. Тvvний vнэрийг ялзарсан єндєг, муудсан загас, махны vнэртэй адилтгаж болох ч vvнд нь тоос хvртээдэг шавьжнууд соронзон мэт татагддаг. 1878 онд Флоренцийн эрдэмтэн Суматрагаас эл ургамлыг анх нээжээ. Аморфофаллус нь 40 жил амьдрах хугацаандаа зєвхєн хоёр удаа л цэцэглэдэг.

*Воллем байгалийн цогцолбор газраас 1994 онд ботаникч Нобл олон ер бусын мод олсны нэг нь энэ юм. Моддын их бие нь нэг метр хvрэх бєгєєд хамгийн єндєр нь 35 метр. Уг мод нь шоколадан хvрэн єнгийн холтсоор бvрхэгдсэн бол мєчир нь маш шигvv, залуу нь хєгшин моддоос тод єнгєєрєє ялгардаг. Шилмvvст модоор баян уг цогцолбор газар анх нээсэн ботаникч Воллемоор нэрлэгджээ. Жинхэнэ “амьд ашигт малтмал” болсон эл ургамлын ойрын тєрлvvд нь юрийн болон цэрдийн галвын vеийн/65-200 сая жилийн ємнєх/ чулуужсан vлдэгдэл юм.

*Вельвичийг 1860 онд Португалийн ботаникч Фридрих Вельвич Ємнєд Афркийн халуун бvсийн цєлд ургадгийг анх нээж, єєрийнхєє нэрийг єгчээ. Энэ ургамал нь хєрснєєс багахан хєндийрч ургадаг тул газарт бараг наалдсан гэмээр харагдана. Харин навч нь газраар нэг тарж ургах бєгєєд урт нь нэг метр, єргєн нь 20 см. Навчны vзvvрт олон салаа баг цэцэг дэлбээлэх ба гол дундаас нь булцуй хэлбэртэй тvрvvнvvд гарна. Уг тvрvv нь гонзгойвтор хэлбэртэй 70-90 хайрснаас тогтдог. 400-1500 жилийн настай.

*Вольф нь Хойд болон Баруун Африк, Ази, Америкт элбэг. Дэлхийд энэ тєрлийн 17 ургамал бий. Вольф нь бєєрєнхий хэлбэртэй, 0.3-2.0 мм голчтой ишнээс тогтдог. Тvvнд vндэс, навч гэж vгvй. Yрэлтэй тєстэй уг ургамал нь усны гадаргуу дээр хєвж, тvvнд шаардлагатай тэжээллэг бодисыг уусгадаг. Вольф нь цэцэглэх нь ховор. Гэхдээ цэцэг нь тавтай зvvний толгой шиг хэмжээтэй. Дэлхий дээрх хамгийн жижигхэн цэцэгт тооцогддог.

Н.ХАЖИДСYРЭН, Г.ЛХАГВАДУЛАМ

Мэдээллийн эх сурвалж: ҮНЭН СОНИН