3/03/2008

өргөдөл, гомдол гэж юу вэ

Улс нийгмийн ач холбогдолтой болон энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг өргөдөл гэнэ. Өргөдөл нь хүсэлт, санал, мэдэгдэл, мэдээлэл, шаардлагын зэрэг шинжтэй байж болно.
Төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг гомдол гэнэ.

1 comment:

888 said...

Монголд хvvхдийн уран зохиолын дугуйлан байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд Эрдэнэт хотод боллоо. "Уран-Єд" хэмээх энэ дугуйлангийн багш нь МЗЭ-ийн шагналт яруу найрагч Дамдинсvрэнгийн Мандахсан юм.
Олон арван алдартай, яруу найрагч шавь тєрvvлсэн багш маань Эрдэнэт хотод зохиогдсон "Болор цом" наадмын vеэр МЗЭ-ийн Утга зохиолын тєлєєх хvндэт тэмдгээр шагнагдсан нь нvдээ олсон, тэр хvний авьяас, утга зохиолд зориулсан их зvтгэлийг нь vнэлсэн шагнал байлаа. "Тээр жил мэдрэмжит этгээд над дээр ирж Булганы сургуулийн утга зохиолын дугуйлан чиний шvлэгнээс уншиж дугуйлангаа эхэлдэг юм байна гэж хэлж билээ.

Хvн гэдэг амьтан магтаалд дургvй гээд л нэрэлхэнэ. Цаанаа бол магтаалд дургvй хvн цєєхєн юм билээ шvv дээ. Дээрх vгийг сонсоод тэр vеийн ханш муутай найрагч ихэд хєєрч бас ч хэдэн хvнд энэ тухай яриад авсан санагдана. Тэр сонин сайхан, итгэл vнэмшилтэй дугуйлангийн багш нь ...Би Буйд ертєнц Бурхангvй газрын Уйд алаг ертєнц... Дамдинсvрэнгийн Мандахсан яруу найрагч байсийм билээ.

Орчлонгийн яруу найрагч байсийм билээ. Орчлонгийн жамаар бид хоёр бие биенээ vгvйлэхийн зайтай єтєлж явна даа. Сэтгэлийн чимээ, далдын ерєєлєєр бид хоёр холбогдсон улс. Шинэ номыг нь шавь нар нь бариад ирэхэд би их баярласан. ...Ургахад нь зvтгэсэн хvний єлмийд Ургасан жимс нь сєгдєж унадаг... гэсэн єєрийнхєє шvлгийн мєрєє энэхvv ємнєтгєлд хавчуулмаар санагдав.

Ийм их аз жаргалыг эдэлж яваа яруу найрагч, багш Д.Мандахсан найраг асгаж явна. "Дэндvv хэрсvvжсэн гэнэн халдахааргvй дархлаатай болчихсан энэ яруу найрагч давтагдашгvй нэгэн тоо болой. Их бодсоны гаргалгаагаа товч хэлэх арга билэгт автдаг болсон байна. Энэ нь цэвэр тунгалагшлын эрэл агаад оюун нягтралын хатуурхал цухалзаж байна гэсэн vг.

Нарийвчлагдсан мэдрэмж дээр зєн совин, далд омгорхол, энэ гурваас энэ ном бvтсэн мэт санагдав" хэмээн Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасvрэн номынх нь тотгонд vгийн хадаг мандаажээ. Энэ удаагийнхаа "Асуултын хувилбар" буландаа "Vерхэл чамайгаа нандигнана", "Хонхот хvvхэлдэй", "Гvзээлгэнэ" зэрэг алдартай дууны шvлгийн яруу найрагч Д.Мандахсантай уулзуулж байна.Танд сурлагийн өндөр амжилт хүсье.