Гадаад худалдаа
Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаас эхлэн гадаад худалдаа буюу гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого баримталж ирсэн. Монгол Улс хандивлагч орнуудын болон Олон Улсын байгуулллагуудтай хамтран ажиллаж, эдийн засгийн шинэчлэлт хийх, олон улсын эдийн засгийн бүсэд байр сууриа эзлэхийн тулд чармайн ажиллаж байна.
Энэ шилжилтийг бусад орнуудтай харьцуулж үзэхэд Монгол улс худалдаааны либералчлалд мэдэгдэхүйц ололтонд хүрсэн.
1997 оны 1 сард Монгол Улс Дэлхийн худалдааны Байгууллагад элссэн нь Олон Улсын Худалдааны зарчим дахь шинэ худалдааны дэглэмийг хөгжүүлэх, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлт хийхийг оролдоход хүргэсэн гол үйл явдал болсон. Ийнхүү Дэлхийн Худалааны Байгууллагад элсэн орсноор Монгол улсыг дэлхий нийтийг хамарсан худалдааны дэглэмийн нэгээхэн хэсэг болохыг зөвшөөрч, худалдааны талбар дахь хүний нөөцийн хөгжлөөс өгөх ач тус, түүнчлэн Дэлхийн Худалдааны Байгууллагын гишүүн орнуудын тухай бүрэн дүүрэн мэдээллийг ашиглах боломжтой болсон юм.
No comments:
Post a Comment